HOVDPCT

Харагтун ах дүүсийн хувьд нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан хичнээн тааламжтай вэ. Дуулал 133-1

Баруун Бүсийн Илгээлтийн чуулга уулзалт Эзэний ивээлээр дүүрэн боллоо

2010-09-20 17:59:01

Баруун бүсийн илгээлтийн чуулга уулзалт  Ховд аймгийн төвд гурав хоногийн турш Бурханы ивээл ерөөлөөр дүүрэн болж өнгөрлөө. Энэхүү чуулга уулзалтанд Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудаас нийт 246 хүн оролцлоо. Энэхүү чуулга уулзалт нь баруун бүсийн чуулгануудыг нэгтгэсэн, мөн тэд Бурханаас илгээлтийн хараа дуудлага авч, Сүнсэн дотроо сэргэлт авсан томоохон арга хэмжээ байлаа.

Ангилал : Ìýäýý | Нийтэлсэн : chimee | Уншсан (19) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

mission conference

2010-09-20 18:05:39

Ангилал : Зурагын цомог | Нийтэлсэн : chimee | Уншсан (39) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

ÁÀÐÓÓÍ Á¯ÑÈÉÍ ÈËÃÝÝËÒÈÉÍ ×ÓÓËÃÀ ÓÓËÇÀËÒ

2010-07-22 19:19:04

БОСОГТУН ЯВ!
ИЛГЭЭЛТИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ

“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх амь мөн.”               Иохан 17:3
ХОВД АЙМГИЙН ТӨВД
2010.09.09-11

САЙН БАЙНА УУ?
    Итгэл нэгт ахан дүүс минь ээ. Та бүхэнтэй Христийн биеийн нэгэн хэсэг болсон Баруун Монголчууд мэндчилж байна. Баруун Монголын Христ итгэлт ахан дүүсийн дунд зохион байгуулагдах болсон үндэстнүүдийн төлөөх илгээлтийн чуулга уулзалтын талаар та бүхэнтэй хуваалцаж, энэхүү үйлчлэлд бидэнтэй залбирал болон бодит үйлсээр нэгдэхийг уриалж байна.

ИЛГЭЭЛТИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТУХАЙ ТОВЧХОН

Алсын хараа: Баруун  Монголыг Христийн дагалдагч болгож, Монгол чуулганы алсын харааг өвлүүлэн, үндэстнүүдэд илгээх, Back to Jerusalem хөдөлгөөнд нэгдэнэ.
Зорилго: Баруун аймгийн итгэгч нарт илгээлтийн талаарх хараа дуудлагыг өвлүүлэх, торгоны замаар аялах илгээлтийн эздийг дэмжих төв баазыг Ховд аймагт байгуулах.

Уриа: Босогтун, яв – Үндэстнүүдэд чамаар дамжуулан мөнх амь өгөгдөнө.
Хамрах хүрээ: Баруун таван аймгийн итгэгч нар, гадаад болон дотоодын номлогч нар, Монголоос гадны оронд илгээгдсэн илгээлтийн эзэд оролцсон нийт 250 орчим хүнийг хамарна. 
ЗАЛБИРЛЫН СЭДЭВ

 

1.    Баруун бүсийн Христэд итгэгчид илгээлтийн талаарх Бурхан Аавын зүрх сэтгэлийг өвлөн авах.
2.    Илгээлтийн чуулга уулзалтын алсын хараа, зорилго хэрэгжих.
3.    Магтаал хүндэтгэл, бүртгэл, зохион байгуулалтын бүх бэлтгэл ажлууд хамгийн сайнаар хийгдэх
4.    Уригдаж оролцож байгаа пастор, зочид, илгээлтийн эздийн хамгаалалт
5.    Торгоны замаар аялах илгээлтийн эздийг дэмжих төв баазыг баруун бүст байгуулах
6.    Илгээлтийн чуулганд шаардлагатай 6 сая төгрөг 

БАРУУН БҮСИЙН ИЛГЭЭЛТИЙН ТӨВ
Хаяг: Монгол улс, Ховд аймаг,   ШХ-361
Утас: 99736207, 99434765, 99753047
E-Mail: hovdpct@yahoo.com
Blog: www.hovdpct.miniih.com
Харилцах данс:  ХААН банк
5845282363 /MNT/төгрөг/
5845433379 /USD/ам доллар

Ангилал : Ìýäýý | Нийтэлсэн : chimee | Уншсан (48) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй